Сэтгэл судлал : Сэтгэл судлалын ШУ-ы төлөөлөгч З.Фрейд

Сэтгэл судлалын ШУ-ы төлөөлөгч З.Фрейд

Зигмунд Фройд (1856-1939)

Психоанализ буюу сэтгэцийн задаргааг үндэслэгч болохынхоо хувьд Зигмунд Фройд (Freud-ыг манайхан Фрейд гэж ярьж бичиж заншсан боловч жинхэнэ зөв дуудлага нь Фройд юм.) ХХ зууны хамгийн гарамгай сэтгэгчдийн нэгд тооцогддог.

Түүний намтар

Фройд 1856 онд одоогийн Чехословакын хөдөөгийн хотхонд төрсөн еврей хүн. Ихэнх амьдралаа Венад өнгөрөөсөн, тэндхийн их сургуулийн анагаах ухааны салбарыг төгссөн болохоор нь Австрийн сэтгэц судлалын эмч хэмээдэг.

Хүний сэтгэл мэдрэлийн хямралыг эмчлэхэд дан гагц анатоми-физиологийн мэдлэг хангалтгүйг ойлгоход нь эмчийн ажил тус болжээ. Ингээд 1890-ээд оны эцсээр Фройд өөрийнхөө үзэл санааны үндсийг томьёолсон нь «психоанализ» байсан юм. 1900 онд анх хэвлэгдсэн «Зүүдний тайлал» хэмээх ном нь өнөөг хүртэл сэтгэлзүйчдийн «библи»

гэгдсээр байна. Ер нь Фройдын бичиж үлдээсэн өв маш их бөгөөд хамгийн гол гэгдэх бүтээлүүдээс нэрлэвэл:

· Хуял тачаалын онолын гурван тэмдэглэл”

· “Онго шүтээн” /totem/ ба цээр /tabu/

· “Ердийн амьдралын сэтгэл зүй”

· “Психоанализын тухай”

· “Таашаалын зарчмын нөгөө талаар” зэрэг болно.

Мөн уншсан лекцүүд нь тусдаа ном болон хэвлэгдэн гарсан байдаг.

Тэрээр амьд сэрүүн ахуйдаа өөрийн нь үндэслэсэн шинэ аргазүй Европд үлэмж нөлөөтэй болохыг үзэж амжсан юм. Харин 1938 онд психоанализын эх орон- Австри улс Гитлерийн Германы бүрэлдэхүүнд орсны дараа ихэнх шавь нар нь АНУ-д цагаачилсан байна. Фройд өөрөө Англи руу дүрвэж, 1939 онд 83 насандаа хорвоог орхижээ. Түүний охин Анна Фройд эцгийнхээ ажил үйлсийг залгамжилж, хүүхдийн сэтгэцийн ертөнцийн судалгаануудаараа ХХ зууны психоанализд нэрээ үлдээсэн билээ.

Психоанализ

Ухамсраас гадуур зөнгөөрөө л хийгдчихдэг хүний олон үйлдлийн цаад учир, угсаатны зүй, утга зохиол судлал, гоо зүй, шашны судалгаанд психоанализын аргууд голлон ашиглагддаг. Фройд бол өөрөө психоанализаа цэвэр анагаах ухааны онол болохоос, философид ямар ч хамаагүй гэдэг байжээ. Фройд өөрөө «цэвэр шинжлэх ухааны юм» хэмээн зүтгээд байсан энэ психоанализ нь ерөөсөө «хатуу чанд шинжлэх ухаан, ягштал баримталваас зохих хөдөлбөргүй дүрэм» байгаагүй юм.

Сэтгэц

Сэтгэцийн эмчийн оношоо тавих үндсэн нөхцөл бол ажиглалт туршилт биш, харин үгийн өнгө аяс, дурсамж, өвчтөний сэтгэлийн эмзэг цэгийг хөндөж буй зөрчилтэй үйл явдал, бага насныхаа тухай хэтрүүлэгтэй ургуулан бодох явц... гэх мэт байдаг. Сэтгэл зүйд шинжлэх ухааны нарийн хэмжүүр, тооцоолон бодох, яг таг гярхай ажиглалт тийм ч чухал бус. Яриа гэдэг үгийн урсгал гэсэн үг. Эмч тэдгээр үгэн дундаас л өвчтөнийхөө сэтгэлийн зовиурыын цаад шалтгааныг олж тодорхойлох ёстой. Хамгийн гол нь ухаалгаар бодож олсон үгсийг биш, хар аяндаа амнаас унах үгсийг л ялгаж сонсох учиртай. Өвчтөний сэтгэлийн гүнд байгаа гаргаж хэлээгүй нууцлаг тэр зүйл л чухамхүү үнэний шалгуур болно.

Хүний амьтнаас ялгагдах онцлог

Фройд, хүн гээч нь бусад амьтдаас арай илүү ой тогтоолттой, бас аливаа хувьслын үед орчиндоо дасан зохицох чадвараар илүү, ердийн л homo natura / байгалийн амьтан/ аж. Харин амьтан бүхэн аминдаа хайртай, өөрийнхөө ая тух, таашаал хүслийг л дагаж явдаг. Ө.хэлбэл, бие махбодын хэрэгцээгээ хангаж, зовж тарчлахаас зугтахыг эрмэлздэг нь амьтны жам ёс.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
maya

зүүдний тайлал нь манайд орчуулагдаж хэвлэгдсэн юм боловуу,

mep

эх сурвалжаа дурдаж байх нь зүгээр санагдана

Khulan

uuuuuchlarai eh survalj ni Ayurzana "Orchin veiin suut setgegchid" nomnoos avsaaaan

Hmuunleg 2-24 KGD (зочин)

bi s.sudlalin talar bie daalt hiih gesen chin mini sedev amitny setgehzuin hogjil gesen sedev bhku bh yumaaaaaa!

tsoogii (зочин)

thank you very much heregtei medeellee avlaa

seegii (зочин)

Thank you very much uurt heregtei medeelee awch chadsan daa mash ikh bayrtai bnaa "Wish you good luck" /Aja aja amjilt/

тэгшээ (зочин)

hey dajdui yumaa daraa opj irne nadtai holboo bariarai za 88717789 tegshee

tegshee (зочин)

TD.TEGSHEE@YAHOO.COM

setgel zuich (зочин)

deer ued hevlegdsen zuudnii tailal bol ii gekhdee orchuulga muu

nyamka (зочин)

yag margaashiin dotor 2-3 tsagiin setgel sudlaliin hecheeleer oort heregtei zuilee asuuj davtlaga avh gsiin mash yaraltai (mongotei )

moogii (зочин)

психоанлитик онол хаана байнаа хөөш хайччихваа

Сэтгэгдэл үлдээх

(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)

(Зурган дээрх тоог оруулна уу)